Солгой гартай болох нь яг удамшлын шалтгаантай үгүй нь одоог хүртэл тодорхойгүй байгаа ч судалгаагаар энэ нь хэд хэдэн ген, мөн хүрээлэн буй орчны хүчин зүйлээс шалтгаалдаг нарийн төвөгтэй шинж чанартай болохыг судалгаагаар тогтоожээ.
Одоогоор бидний мэдэж байгаа зүйлүүдийг тоймлон хүргэе.
Генетик хүчин зүйл талаас бол хэд хэдэн ген хамааралтай гэдэг нь тогтоогдоод байна. Жишээлбэл, LRRTM1, PCSK6, CUX1, GPC4, LRCH1 зэрэг хэд хэдэн генийг солгой байдалтай холбоогтой илрүүлсэн. Энэ нь ганц нэг генийн тодорхой нөлөөлөл биш бөгөөд харин генетикийн нөлөөллийн цогц харилцан үйлчлэл байдгийг харуулж байгаа юм.
Мөн солгой байдал нь тодорхой хэмжээнд удамшдаг. Эцэг эхийн нэг нь солгой бол хүүхэд нь солгой 25-40 хувьтай байдаг.
Г.Эрдэнэбаяр