Хүний генийн 18-20 орчим хувь нь ургамлын гентэй ижил төстэй байдаг. Эдгээр генүүд нь бүх амьд организмд нийтлэг байдаг эсийн үндсэн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Хүн, ургамал хоёрын ижил төстэй генүүдийг үйл ажиллагаа, төстэй талуудаар нь ангилж үзвэл:
ДНХ-ийн засварлах үүрэгтэй генүүд: Эдгээр генүүд нь бидний генетикийн материалын бүрэн бүтэн байдлыг хангаж, гэмтэл, мутациас хамгаалдаг. Жишээ нь, RAD51 ба MRE11 гэх мэт генүүд нь давхар утаслаг ДНХ-ийн эвдрэлийг засахад чухал үүрэгтэй.
Транскрипцийн зохицуулалтын генүүд: Эдгээр генүүд нь бусад генүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, ямар уураг хэзээ үйлдвэрлэж байгааг тодорхойлдог. Жишээлбэл, амьд биетийн хөгжил, стрессийн хариу урвалыг зохицуулдаг MYB, WRKY зэрэг генүүдийг нэрлэж болно.
Уургийн нийлэгжилтийн генүүд: Эдгээр генүүд нь удамшлын кодыг уураг нийлэгжих, эсийн үйл ажиллагаанд зарцуулагдах энерги болгон хувиргах үүрэгтэй. Тухайлбал, ургамал, хүний аль алинд нь уургийн нийлэгжилтэнд зайлшгүй шаардлагатай EF-Tu, RPS3 зэрэг генүүд багтана.
Бодисын солилцооны генүүд: Эдгээр генүүд нь эсийн насжилт, үйл ажиллагааг хангах химийн урвалд оролцдог. Тухайлбал, ургамал, хүний аль алинд нь эрчим хүч үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай ATP синтаза ба GAPDH зэрэг генүүд байдаг.
Эдгээр генүүд ижил төстэй үүрэг гүйцэтгэдэг боловч тэдгээрийн тодорхой дараалал, зохицуулалтын механизм нь ургамал, хүний хооронд өөр байж болно. Энэ нь хувьслын явцад организм бүрд тохиолдсон өвөрмөц дасан зохицох чадварыг илэрхийлдэг.
Биологич Г.Эрдэнэбаяр