BANDHA /БАНДХА / БАНДА = ТҮГЖЭЭС (түгжих, барих, чангалах, боох гэсэн санскрит үгнээс гаралтай үг)
Махан бие энергийн сувгууд блоклогдсоноос булчингийн чангарал, өвчин болж илэрдэг. Тэгвэл бандагийн тусламжтайгаар тэр блокуудыг тайлах боломжтой. Махан бие дээр түгжээс хийхэд их хэмжээний энергийн урсгал нэг хэсэг нь энергиэ хуримтлуулаад түгжээг тайлахад блок тайлагдаж бүх биеэр урсах боломжтой болдог.
Махан биеийн тодорхой хэсгийн булчингуудыг чангалахад энергийн биеийн прана бас түгжигддэг. Түгжээг тайлахад нади сувгуудаар хүчтэй урсдаг.
Хоолойн түгжээс
Амьсгалыг уртаар аваад түгжээд эрүүгээ цээж рүү ойртуулахад хоолойн хүрд түгжигдэнэ. Анхаарлаа хоолойн хүрдэндээ төвлөрүүлнэ. Амьсгал гаргахдаа дээш өндийгөөд гаргана.
Амьсгал авмаар санагдах хүртлээ барина. Суугаа байдлаар хийж байгаа учраас энергийн ашиглалт байхгүй учраас тархинд ихээр хүрнэ.
Хоолойн хүрд гэмтсэн байхад хийж болно.
Анхлан суралцагч нарт бандаг тэр болгон ярихгүй. 2-3 жил хичээллэсэн хүмүүст бандаг зааж өгч болно. Аажим аажмаар болгоомжтой хийж сурах нь зөв.
Хамгийн гол нь түгжээс хийхдээ өөрсдийн мэдрэмжүүдийг ажигла. Банда хийхээс өмнө пранаяамаг зөв хийдэг болчхоод өөрийгөө мэдэрч сураад хийх хэрэгтэй.
Хоолойн түгжээсийг 2 янзаар хийнэ
- Дангаар нь хийх үед амьсгалаа аваад амьсгалаа түгжээд эрүүгээ цээжиндээ ойртуулан анхаарлаа хоолойн хүрдэн дээр авч ирнэ. Тэгээд хэзээ амьсгал гаргамаар санагдана тэр хүртлээ барина. Амьсгалаа гаргах болохоор түгжээсээ салгаж, эрүүгээ өргөөд амьсгалаа гаргана.
- Амьсгалаа аваад гаргана. Гаргасныхаа дараа түгжээд анхаарлаа бас хоолойн хүрдэн дээр авчирна. Тэгээд хэзээ амьсгал авмаар санагдана тэр хүртлээ барина. Амьсгалаа авах болохоор түгжээсээ салгаж, эрүүгээ өргөөд амьсгалаа авна.
Махабанда буюу их түгжээсний үед, 3 түгжээсийг хамтад нь хийхээр бол бүх амьсгалаа гаргасны дараа түгжээсийг хийнэ.
Урвуу байрлал хийж байхад хоолойн хүрд түгжихэд толгой руу хэт их энерги очихоос сэргийлдэг.
Биеийн дотоод шүүрлийн тогтолцоонд шууд нөлөөлдөг. Бамбай булчирхайнд сайнаар нөлөөлдөг/ү/а тэнцвэрждэг. Бамбай булчирхайнд иллэг хийж, даавар ба бодисын солилцоог зохицуулдаг.
Иогоор удаан хичээллэсэн хүмүүс үнээ муур дээр хүртэл бандануудаа хийж болдог.
Хэвлийн түгжээ
Амьсгалаа аваад гүйцэт гаргаад, хэвлийгээ нуруу руугаа татаад хавиргануудаа хэрзийлгэнэ.
Сууж хийхэд хэцүү байвал зогсоод хийж болно.
Наран сүлжээ хүйснээс 4 хуруу дээш байгаа.
Уддияана бандаг сайн гээд хүн бүрээд хийлгээд байж болохгүй. Хориг заалтыг сайн анзаарах хэрэгтэй.
Суугаа болон босоо байрлалаас /өвдөг хагас нугалсан, гар өвдгөн дээр/ амьсгалаа гүйцэт гаргаж дуусаад хэвлийгээ дотогш татаад, дотогш нь сороод тэндээ барина. /хавиргаа хэрзийлгэх гэж байгаа юм шиг/
Уддияана бандаг идэвхжүүлснээр сээр нурууны дээд хэсгийг тогтворжуулж, иогийн бүрэн амьсгалаар амьсгалах боломжийг олгодог.
Хэвлий, бэлхүүс, нурууны доод хэсгийг дэмжиж өгдөг ба иогийн хичээллэлтийн үед авах бэртэл гэмтлээс хамгаалж өгдөг. Асана хийхдээ хэвлийн түгжээс хийвэл бэртэл гэмтлээс хамгаална гэсэн үг. Өөрөөр хэлбэл, асана хичээллэлттэйгээ хийх юм бол хэвлийн булчингаа чангалаад амьсгалаа түгжихгүйгээр хийнэ.
Тогтмол хийгээд байвал хэвлий дотор эрхтэнд массаж болдог. Хэвлийн гүнийн булчингууд маш сайн идэвхэждэг. Хэвлийн тойрог багасдаг.
Үндэс түгжээ
Аарцаг ёроолын мудрагаас мулабанда нь арай өөр. Аарцаг ёроолын булчингийн мудрагаас юугаараа өөр вэ гэвэл, анхаарлаа хандуулах цэг нь эрэгтэй хүн хярзан, эмэгтэй хүн үтрээн дээр хандуулдаг. Энэ нь зөвхөн чангалах биш чангалаад дээш өргөх мэдрэмж.
Үтрээг чангалаарай гэхэд хүмүүс эргэн тойрны шаардлагагүй булчингуудыг чангалаад байдаг. Тиймээс зөвхөн үтрээг чангалж сурах хэрэгтэй. Гуя, өгзөгний булчин чангарах ёсгүй.
Апанаваюуг аль болох хадгалах хэрэгтэй. Сарын тэмдэг ирсэн, өтгөн шингэнээ гадагшлуулаагүй л бол мулабандаг хийж л байх хэрэгтэй.
Хэзээ ч хийж болно. Явж, сууж, зогсож байхдаа г.м.
Үтрээгээ чангалаад хүйсний нүх рүү, бүр зүрхэн хүрд рүү татах гэж байгаа юм шиг хийнэ. Болж өгвөл тэр цэгээ мэдрэх хэрэгтэй. Ам руу гар ороод дээш татаж байгаа юм шиг.
Аарцаг ёроолын булчин сайн/идэвхтэй байх тусам бидний амьдралын чанар сайн байна.
Асана хийж байхдаа мулабандаг бас хийж болно. Тэнцвэрийн /мод/ байрлалууд дээр хийж болно.
Сарын тэмдэг ирсэн үед хийж болохгүй.
Их түгжээс -Махабанда
Эрүүгээ цээж рүүгээ түгжсэн, хэвлийгээ татсан, мулабандагаа бас хийсэн. Ийнхүү гурван түгжээс гурвууланг нь хийвэл их түгжээс болно.
Махабандаг хийхдээ амьсгалаа гүйцэт гаргаад амьсгалаа түгжинэ. Доороосоо дээшээгээ мулабандагаа идэвхжүүлээд дээшээ хүйснийхээ нүх рүү татаж, уддияана бандагаа хийгээд, үүний дараа хоолойн түгжээсээ хийнэ. Эндээс гарахдаа дээрээс доош нь суллаад амьсгал авна.
Махабанда эрт дээр үед маш нууц техник байсан. Туршлагатай хүмүүс тусдаа нууцаар хийдэг байсан. Нади шодхан дээр нэмээд махабандагаа тогтмол хийгээд байвал энергиүд чөлөөтэй урсана.
Түгжээс хийнэ гэдэг нь энергийг нэг газар нь барих гэсэн үг. Түгжээс тайлахад энерги огцом хүчтэй урсад суваг судлуудаа нээдэг.
Эхлээд махабандаг хийх гэж яарах хэрэггүй. Тус тусад нь сайн хийж сураад их түгжээг хий. Бага багаар оролдоод өөрийгөө ажиглаж хийнэ, бага багаар дадуулна.
Асана хичээллэлтийн явцад бандаг зөв зохистой идэвхжүүлснээр пранаг бий болгож, бие дэх халууныг нэмэгдүүлдэг. Булчингуудаа ашиглан тусгайлсан пранаяамагийн арга техникүүдтэй хослуулан хэрэглэснээр биен дэх дотоод даралтыг бий болгож, асана байрлалд нурууг хамгаалж, цусны даралт ба зүрхний цохилтыг зохицуулдаг.
Эрч хүч, биеийн хүч чадал, тэсвэр хатуужил ба тогтвортой байдлыг нэмэгдүүлж, анхаарал төвлөрлийг сайжруулдаг.